Зорилтот сумдын ЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-05-21 16:20:59

Архангай /МОНЦАМЭ/. Архангай дахь ФЛОМ байгууллагаас “Гэгээн ирээдүй” төслийн хүрээнд 2020 он гарсаар “Ковид-19”-ийн хорио цээрийн улмаас сургалт олон нийтийг хамруулсан ажлуудаа хойшлуулсан байна. Төслийн зорилтот 122 өрх болон олон нийт рүү чиглэсэн судалгаа, сургалт зөвлөгөө, мэдээ мэдээллийг цахим орчноор дамжуулан хүргэж байна. 

Хамгийн сүүлд 4,5-р сард төслийн баг зорилтот 7 сум болох Эрдэнэбулган, Тариат, Чулуут, Ихтамир, Хотонт, Хашаат, Цэнхэр сумын болон аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай 2019 оны санамж бичгийн хэрэгжилтийн тайлан, 2020 оны хүрэх үр дүнгийн талаар ярилцаж, хамтран ажиллах санамж бичгийг байгуулжээ.

Мөн ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж, хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж, өмнөх онд төслийн дэмжлэгт хамрагдсан өрх, бүлгийн үйл ажиллагаатай танилцан тоног төхөөрөмжийн хяналт үнэлгээг хийжээ. 

Холбоотой мэдээ