Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг чөлөөлөв

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-20 21:49:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж чөлөөлсөн тухай Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэв. 


Х.Батсүрэнг Улсын Дээд шүүхийн санал болгосноор, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр  74 дүгээр зарлиг гаргаж, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилж байсан юм.

Холбоотой мэдээ