Буриадад халдвар авсан хүний тоо мянга давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-05-19 12:19:56

УЛААН-ҮД. /TASS/. ОХУ-ын Буриад улсад коронавирусээр халдварласан хүний тоо мянга давсан тухай тус бүс нутгийн коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.


“Тавдугаар сарын 19-ний өглөөний 08:00 цагийн байдлаар коронавирусний халдвар авсан нь батлагдсан хүний тоо 1015 боллоо. Халдварын тохиолдлын дийлэнх нь буюу 605 нь Улаан-Үд хотод бүртгэгдсэн. Одоогийн байдлаар 389 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол зургаан хүн нас барсан” гэж шуурхай штаб мэдээлсэн байна.


Сүүлийн 24 цагийн хугацаанд 42 шинэ тохиолдол илэрсэн байна. Одоогийн байдлаар 1700 хүн хяналтад байгаа бөгөөд бүгд лабораторийн үзлэгт хамрагджээ.


Корнавирусээр халдварлаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 45 хүүхдийн биеийн байдал бүгд хэвийн байна гэж шуурхай штаб мэдээлэв. Харин эрчимт эмчилгээний тасагт 18 хүн эмчлүүлж байгаа аж. Өвчтөнүүдийн гурав нь амьсгалын аппаратад орсон бөгөөд хоёр нь 65-аас дээш настай хүмүүс байна.


 


Холбоотой мэдээ