Өдөртөө 13-15 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2020-05-17 07:47:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өдөртөө багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас орж, хүчтэй салхи, шороон шуургатай, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2020 оны 05 дугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:


Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.


Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.


Агаарын температур: Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 8-13 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 25-30 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ