"Монгол Базальт", "Мандал Даатгал" ХК-ийн ханш хамгийн өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-14 17:34:30
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 14-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 16 хувьцаат компанийн 205,900,565 төгрөгийн үнийн дүн бүхий  5,842,546  ширхэг хувьцаа арилжив.


Үүнээс 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байв. "Монгол Базальт" ХК (MBW +2.38%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL +2.02%)-ийн хувьцааны ханш хамгийн их өсөлттэй байсан бол "Стандарт агрикалчер групп" ХК (SOH -9.33%) болон "Айтүүлс" ХК (ITLS -3.18%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.


"TOP 20" индекс 0.72 хувиар буурч, 16295.41 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,436,857,693,447.64 төгрөг боллоо.

Холбоотой мэдээ