“Takeda” компани коронавирусний эмчилгээний эмнэлзүйн туршилтыг эхлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2020-05-14 13:23:03

ТОКИО. /NHK/. Японы “Takeda” эм үйлдвэрлэгч компани коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчлэх эмнэлзүйн туршилтыг ирэх долдугаар сараас эхлүүлнэ гэж мэдэгджээ.


Takeda” гадаадын эм үйлдвэрлэгчидтэй хамтран “COVID-19”-ийг эмчлэх эмийг гарган авах ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд энэхүү ажиллагаандаа халдвар аваад бүрэн эдгэрсэн хүмүүсийн цусыг ашиглаж байгаа ажээ.


“Бид туршилтаа Япон, АНУ, Европт явуулна. Туршилтад ашиглах эмийг хэдийн үйлдвэрлэж эхэлсэн” гэж “Takeda” мэдэгджээ. Мөн туршилтаа амжилттай болсон тохиолдолд энэ оны сүүлээр Засгийн газраас зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж байгаа гэнэ. 


“Манай компани энэхүү эмээ харьцангуй хурдан хугацаанд гарган авч байна. Хамтран ажилласан өрсөлдөгч компаниуддаа талархал илэрхийлье” гэж “Takeda” компанийн тэргүүн, гүйцэтгэх захирал Кристоф Вебер мэдэгджээ. 

Холбоотой мэдээ