Герман хилээ нээж эхэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЕРЛИН. /DW/.
Герман хилээ үе шаттайгаар нээх
төлөвлөгөөгөө танилцууллаа. Эхний ээлжинд Люксембургтэй залгаа хилээ энэ долоо
хоногийн бямба гарагт нээх бөгөөд бусад хилээ зургадугаар сарын 15-наас нээж эхэлнэ.
Герман өнгөрсөн
гуравдугаар сарын 16-нд бүх хилээ хаасан юм. Дотоод хэргийн сайд Хорст Зеехоферийн
мэдээлснээр, хөрш орнууд дахь коронавирусний тархалтыг харгалзан төлөвлөгөөг
өөрчлөх эсэхээ шийдэх ажээ.
Герман энэ сарын 16-наас Люксембургтэй залгаа хилээ бүрэн нээж, тус улсаас ирэх, очиход ямар
нэгэн хязгаарлалт тогтоохгүй. Мөн тухайн өдрөөс Франц, Австри, Швейцарын
хилийн хяналтыг сулруулах юм байна.