Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журам батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-13 15:22:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах журмыг шинэчилж, “Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журам” болгон өөрчилж батлав.


Ингэснээр сангийн хөрөнгийн зарцуулалтад тавигдах хяналтыг чангатгаж, үр дүнг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. 2017-2019 онд нийт 180 төслийг хүлээн авч, шаардлагад нийцсэн 66 төслийг хэрэгжүүлсэн байна. Сангийн хөрөнгийг үндэсний шигшээ багийн сургалт-дасгалжуулалтыг сайжруулах зорилгоор чөлөөт болон жудо бөх, байт харваа, таеквондогийн шигшээ багт гадаад дасгалжуулагчдыг тодорхой хугацаагаар ажиллуулахад зарцуулжээ.

Холбоотой мэдээ