Энэ зун 24 зуслан ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-05-05 17:14:00

Энэ зун нийслэлийн хэмжээнд хүүхдийн 24 зуслан ажиллахаар бэлтгэл ажлаа хангаж байна хэмээн Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Өнгөрсөн онд 20 зуслан ажиллаж 17 мянга гаруй хүүхэд амарсан бол энэ жил хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэллээ.

Зусланд амрагчид өдрийн 23-25 мянган төгрөг төлөх тооцоо гарчээ. Зуслангууд ирэх сарын эхээр амрагчдаа хүлээж авах аж.

Зуслангийн тоо, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Хүүхдэд ээлтэй зуслан”-г ирэх 8 дугаар сарын сүүлчээр тодруулах юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ