Хятад руу 15 мянган яст мэлхий хил давуулахыг завджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-13 09:25:24

МЕХИКО. /TASS/. Хятад руу 15 мянган яст мэлхий хууль бусаар хил давуулахыг завдсан гэмт этгээдүүдийг Мехико хотын олон улсын нисэх онгоцны буудлын гаалийн газар дээр баривчлан саатуулжээ. 


“Яст мэлхий хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсантай холбоотойгоор Ерөнхий прокурорын газарт эрүүгийн хэрэг үүсгэх тухай хүсэлт илгээсэн” хэмээн Байгаль орчныг хамгаалах асуудал хариуцсан прокурорын газрын мэдэгдэлд дурджээ. 158 ширхэг модон хайрцганд байсан эдгээр амьтныг хураан авах үед хэдэн зуун яст мэлхий үхсэн байжээ. 


Хэвлээр явагч амьтдын зарим нь устах аюултай төрөл зүйлд хамаарч байсныг прокурорын газрын ажилтнууд олж тогтоосон бөгөөд яст мэлхийнүүдийг Мехико дахь зэрлэг амьтан судлах, хамгаалах төв рүү шилжүүлжээ. 

Холбоотой мэдээ