Хүмүүс хоорондоо ярихгүйгээр харилцах боломжтой чип бүтээж байна

Дэлхийд | Технологи
Jargal.d@montsame.mn
2020-05-11 15:11:21

ЛОНДОН. /Independent/. Илон Маскийн үүсгэн байгуулсан “Neuralink” компани хэлний хэрэгсэл ашиглахгүйгээр хүмүүс хоорондоо харилцах боломжтой технологи бүтээж байгаа бөгөөд энэ нь эцэстээ хүн төрөлхтний хэлийг ердөө таван жилийн дотор устаж алга болоход хүргэх гэнэ. 


Энэ нь тархины хүнд өвчнүүдийг эмчлэх зорилгоор бүтээж буй төхөөрөмж бөгөөд түүний эцсийн зорилго нь хүмүүсийг төгс төгөлдөр болгох аж. Энэ тухай Илон Маск өөрөө мэдэгджээ.


Илон Маскийн хэлснээр, “Neuralink”-ийн чипийг хүний тархинд суулгаснаар хүмүүс маш хурдан, илүү нарийвчлалтайгаар харилцах боломжтой болох гэнэ. “Хэлэнд юу тохиолдохыг би хэлж мэдэхгүй байна. Ийм нөхцөлд яг Матрица дээр гардаг шиг байх бөгөөд та өөр хэлээр ярихыг хүсвэл ямар ч асуудалгүй, зүгээр л программаа татахад хангалттай” гэж тэрбээр хэлжээ.


“Neuralink” компанийнхан чипээ хүний тархинд суулгах туршилтыг жилийн хугацаанд явуулахаар төлөвлөж байгаа аж.  

Холбоотой мэдээ