ОХУ-ын Соёлын сайд коронавирусний халдвар авчээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-07 09:04:48

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Соёлын сайд Ольга Любимовагийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарчээ.


“Соёлын сайд Ольга Любимова алсын зайнаас ажиллаж байгаа. Түүний коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд гэртээ байх үедээ тэрбээр видео хэлбэрээр зөвлөгөөн явуулж, цахим хэлбэрээр явуулж буй яриа хэлэлцээ, уулзалтад оролцож байгаа. Халдвар хөнгөн хэлбэрээр илэрсэн” хэмээн Соёлын яамны хэвлэлийн албаны дарга Анна Усачева ярьсан байна.


Өмнө нь ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин, Барилга, хот байгуулалтын сайд Владимир Якушев, түүний орлогч Дмирий Волков нараас коронавирусний халдвар илэрсэн тухай мэдээлсэн юм.  

Холбоотой мэдээ