Гэр хорооллын 13 багт хүүхдийн тоглоомын талбай барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-05 01:05:04
oyuka_hu@yahoo.com

Орхон аймаг энэ жил хүүхдийн тоглоомын 16 талбай барихад 400 сая төгрөг зарцуулна. Үүнийг Баян-Өндөр сумын “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр хийнэ.

Тоглоомын талбай шинээр барих газрын дийлэнх нь гэр хорооллын баг байгаа юм. Тухайлбал, Уртынгол, Хүрэнбулаг, Их-Залуу, Согоот, Эрдэнэ, Цагаанчулуут, Баянбулаг зэрэг гэр хорооллын 13 багт хүүхдийн тоглоомын талбай  барина. Харин өнгөрсөн онд барьсан гурван талбайг сэргээн засварлах ажээ. Орхон аймаг нийт 22 багтай бөгөөд баг бүрт амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх талбай барихаар зорьж байгаа. Тухайлбал, 2015 онд 100 сая төгрөгөөр найман газарт амралт, спорт, хоёр газарт хүүхдийн тоглоомын талбай барьж тохижуулжээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ