Их хэмжээний сүүн крем, бялуу чимэглэлийг хил нэвтрүүлэхээр завджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэн А энэ сарын 4-нд Замын-Үүд боомтоор экспортлогч орны чанар эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй 600 кг /50 хайрцаг/ сүүн крем, 80 кг /4хайрцаг/ бялуу чимэглэлийг өөр бараа бүтээгдэхүүнээр далдалж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ.
Уг зөрчлийг Мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар илрүүлэн хураасан байна.