“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний хор хөнөөл” сэдэвт дэвжээ тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-05 00:59:26

Дархан-Уул аймгийн ИТХ, ЗДТГ-ын Хууль Зүйн хэлтэс хамтарч “Авлигын эсрэг хууль” тогтоомжийг төрийн байгууллага, албан хаагчдад сурталчилж авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний хор хөнөөлийг ойлгуулан таниулах зорилгоор “Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний хор хөнөөл” сэдэвт дэвжээ тэмцээнийг зохион байгуулж явууллаа.

Энэхүү дэвжээ тэмцээнийг “Авлигын эсрэг хууль”-ийг орон нутаг хэрэгжүүлэн ажилладаг төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд явуулснаараа онцлогтой болов. Тухайлбал: Дархан сумын ЗДТГ, Стандартчилал Хэмжилзүйн хэлтэс, Байгаль орчин, Аялал жуулчлалын газар, Нийгмийн Даатгалын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Эрүүл Мэндийн газар, Боловсрол, Соёлын газар, Татварын хэлтэс зэрэг найман баг оролцож, авьяас чадвараа сорилоо. “Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний хор хөнөөл” сэдэвт дэвжээ тэмцээнд Нийгмийн Даатгалын хэлтсийн Ц.Мандахбаяр ахлагчтай “Ренжерууд” баг түрүүлж Татварын хэлтсийн Х.Оюунцэцэг ахлагчтай “Авлигагүй Монгол-Хөгжлийн гарц” баг дэд байр эзэллээ.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ