Орхон аймагт цэрэг татлага гурав хоног үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-05-01 17:49:24
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг даргын захирамжаар 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ. Цэрэг татлага гурав хоног үргэлжилнэ.

Цэргийн насны залуучуудад цэргийн зарлан дуудах мэдэгдлийг багийн ажлын албаар дамжуулан хүргэсэн байна. Цэргийн үзлэгт хамрагдаж байгаа залуус  арван төрлийн шинжилгээнд хамрагдана.  

Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, оюутнууд их, дээд сургуульд сурч байгаа сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримт, оюутны үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн диплом зэрэг баримт бичгийг биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм. 

Холбоотой мэдээ