Нью-Йоркоос олон арван цогцос ачсан машин олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-04-30 11:24:58
Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн "Lenox Hill" эмнэлгийн ойролцоох цогцос хадгалах явуулын хөргөгч

МОСКВА. /RIA Novosti/. Олон арван ялзарсан цогцостой ачааны машин лхагва гарагт АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүргийн оршуулгын газраас холгүй олдсон тухай “New York Times” сонин мэдээлжээ.


“New York Times” сонинд мэдээлснээр, цагдаа нар орон нутгийн цагаар өглөөний 11 цаг орчимд зэргэлдээх байшингуудынх нь оршин суугчдаас ачааны машинаас эвгүй үнэр үнэртэж байна гэх дуудлага хүлээн авсан байна. Дуудлага өгсөн газраас цагдаа нар олон арван ялзарсан цогцостой ачааны машин олжээ. Ачааны машинаас олдсон хүмүүсийн хэд нь коронавирусний улмаас нас барсан нь одоогоор тодорхойгүй байна. 


Оршуулгын газрын шарил хадгалах хэсгүүдийн хөлдөөгч ажиллахаа больсны дараа цогцсыг ачааны машинд хадгалсан гэж нэгэн албан тушаалтан “New York Times” сонинд мэдээлжээ.  Цагдаагийнхан энэ хэргийг шалгаж байгаа аж.


Нью-Йорк хот нь АНУ-д дэгдсэн коронавирусний халварын голомт болоод байгаа билээ. Хэдийгээр өдөрт эмнэлэгт хүргэгдэж байгаа хүний тоо буурч байгаа боловч өдөр бүр маш олон хүн нас барж буй нь хотын эрх баригчдыг ихээхэн түгшээж байгаа юм.


Холбоотой мэдээ