Мянган ширхэг амны хаалт хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-04-30 11:36:35

Дорнод /МОНЦАМЭ/. Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан болон одоо ажиллаж буй Дорнод, Улаанбаатар хотод оршин суугаа ахмадуудын төлөөлөл бүхий 18 иргэн аймгийн Онцгой комисст мянган ширхэг амны хаалтыг гардуулж өглөө.

Хүмүүнлэгийн тусламжийг аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Онцгой комиссын орлогч дарга Ч.Ганбат болон гишүүдийн төлөөлөл хүлээн авч коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд өөрсдийн хувь нэмрээ оруулж буйд талархаж буйгаа илэрхийлэв.

Ташрамд дуулгахад, аймгийн Онцгой комисс Хүмүүнлэгийн тусламжтай холбоотой орлого зарлагын мэдээллийг https//:www.do.nema.gov.mn сайтад байршуулж байна.

Холбоотой мэдээ