Цагааннуурын шалган нэвтрүүлэх боомтод термокамер суурилууллаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-26 13:00:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэмжлэгээр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Цагааннуурын хилийн шалган нэвтрүүлэх боомтод термокамер суурилууллаа.

Орчин үеийн дэвшилтэт технологиор бүтээсэн уг төхөөрөмж нь шалган нэвтрүүлэх байранд орж ирсэн биетийг автоматаар илрүүлж, халууныг нь хэмждэг байна. Хэрвээ биеийн халуун заасан хэмжээнээс давсан тохиолдолд дохио өгдөг аж.

"Хөрш зэргэлдээ ОХУ-д шинэ төрлийн коронавирусний халдварын дэгдэлт эрчимтэй тархаж байгаа тул ийнхүү нэн шаардлагатай төхөөрөмжийг суурилууллаа. Термокамертай болсноор сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажил түргэн шуурхай, илүү үр дүнтэй болох боломж бүрдэж байна" хэмээн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Х.Бауыржан хэллээ. 

Холбоотой мэдээ