Тавдугаар сарын 04-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2016-05-04 08:40:09

09.00 цагт Монгол Улс дахь вируст хепатитын сэргийлэлт, оношилгоо эмчилгээнд зарцуулж байгаа санхүүжилт, цаашид санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх арга зам, боломжийн талаар хэлэлцүүлэг "Blue Sky" цамхагийн 3 давхарт эхэлнэ.

10.30 цагт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл "Номын сангийн хууль"-ийн дагуу шинэ номоо Үндэсний номын сангийн 2 давхрын Үнэт ховор номын музейн өрөөнд хүлээлгэн өгнө.

14:00 цагт Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвөөс зохион байгуулах“ Судалгаанд суурилсан "Хөдөлмөрийн бодлого” танилцуулах уулзалт "Туушин" зочид буудалд болно.

14.30 цагт Баянгол дүүргийн мод бутны "Экобирж" үзэсгэлэн, худалдааны нээлт "Green House" төвд болно.

15.00 цагт БНХАУ-ын Эрээн хотод байгуулагдах “Хилийн иргэдийн худалдааны бүс” төслийн танилцуулга уулзалт Чингис Зочид буудлын 3 давхарт болно.

17.00 цагт Морин хуурын олон улсын наадам симпозиумын талаарх хэвлэлийн бага хурал Улсын Филармонид болно.

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

11.30 цагт Зээлдэгчдийн холбооноос банкны зээлийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар сэтгүүлч, эмч нар, компаниудад оногдуулах ял шийтгэл өндөр оруулсан учраас уг хуулийг хүчингүй болгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан талаар хүний эрхийн хуульчид мэдээлэл хийнэ.

12.30 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас "Х.Тэмүүжин хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна" гэсэн сэдвээр мэдээлэл хийнэ.

"Mонгол Ньюс" Мэдээллийн төвд

11.30 цагт Нэр бүхий УИХ-ын гишүүнтэй холбогдох асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулах талаар иргэн Б.Батбаяр хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагт  АНУ-д болох “Miss &Mister Deaf International-2016”, БНЧУ-д болох “Miss &Mister Deaf World-2016” тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа болон сүүлийн үед холбооны гишүүнчлэлийн эрхгүй, сайн дурын байгууллага, хувь хүмүүс тэмцээний нэрийг барьж иргэдийг төөрөгдүүлсэн үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл хийнэ.
 

Холбоотой мэдээ