Орхон-Хишиг-Өндөр чиглэлийн замын эхлэл ирэх 9-р сард ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн
Орхон-Хишиг-Өндөр сум чиглэлийн хатуу хучилттай авто замын эхлэл хэсгийн 12.81
км зам барилгын ажлыг “Наранбулаг хан” ХХК гүйцэтгэж байгаа юм.
-Манай компанийн ажил хэвийн явж байна. Энэ
оны 9-р сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж тус компанийн инженер,
техникийн ажилтнууд аймгийн ИТХ-ын ажлын хэсэгт танилцууллаа.
2019-2020 онд хийж гүйцэтгэж байгаа зам
барилгын ажлын явц 75,0 хувьтай үргэлжилж гүүр,
хоолой, ухмал далангийн дээд доод үе болон хөлдөлтөөс хамгаалах үеийг бүрэн хийж дуусгажээ. 2019 онд хөрс
хуулалтыг бүрэн хийж, далангийн дүүргэлт, 13 цэгт гүүр,
хоолойн байгууламжийг барьж дуусгасан
байна.