Кембрижийн гүнгийн авхай Кейт ”VOGUE” сэтгүүлийн нүүрийг чимлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГБЕРЛИН. /Deutsche Welle/. Их Британий “Vogue” сэтгүүлийн 100 жилийн ойн тусгай дугаарын нүүрийг Кембрижийн гүнгийн авхай Кейт чимсэн байна. Сэтгүүлийн чимэг болж буй түүний хөрөг зургийг гэрэл зурагчин Жош Олинс авчээ.
Зүүн Английн Норфольк мужийн хөдөө хээр газарт зургийг авсан бөгөөд 10 хуудас бүхий Кейтийн гэрэл зургууд Vogue сэтгүүлийн 100 жилийн ойн тусгай дугаарын голын хуудсанд нийтлэгдэн худалдаанд гараад байна. Мөн хоёр гэрэл зургийг Лондон хотын Үндэсний хөрөг зургийн галерейд тавдугаар сарын 22 хүртэл байршуулах ажээ.
Үүний сацуу өнөөдөр Их Британийн хамгийн залуу гүнж болох Шарлоттагийн нэг насны төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд залуу гүнж Шарлотта болон түүний ах ханхүү Жорж нарын зургуудыг “Vogue” сэтгүүлд нийтэлжээ.
Энэ нь Кейтийн хувьд сэтгүүлд зориулж анх удаагаа зургаа авахуулж буй анхны тохиолдол юм.
Х.Сарнай