Хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхдэд нөхөх олговор гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-04-22 15:57:17

Архангай /МОНЦАМЭ/. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу Монгол Улсад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгахтай холбоотойгоор тэдний үр хүүхэд, ар гэрт төрөөс нөхөх олговор олгодог болсон. Үүний хүрээнд өнөөдөр Өгийнуур сумын иргэн н.Гомбозовын охин Дэнсмаа, Эрдэнэбулган сумын иргэн н.Далайн хүү Ёндонжамц нарт тус тус 40.0 сая төгрөгийн нөхөх олговор олгосныг аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр гардууллаа.

Мөн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Эрдэнэбулган сумын иргэн Гэлэгжамцын хүү Магсаржав 40.0 сая төгрөгийн нөхөх олговороо гардан авсан юм. 

Холбоотой мэдээ