Эдийн засаг нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-22 15:18:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Төсөлд таван бүлгийн 18 зорилтын хүрээнд 103 ажил хэрэгжүүлэхээр тусгажээ. Зорилт бүрийн шалгуур, хүрэх түвшин, шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг тодорхой заажээ.

ХХААХҮ-ийн салбарын хууль, эрхзүйн орчныг сайжруулж хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжихээр тусгажээ. Мөн цахилгаан станцуудыг өргөтгөн шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний салбарын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах юм. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Боловсрол соёл, урлаг, спортын салбарын хөгжлийг дэмжиж, томоохон бүтээн байгуулах ажлыг хийж, хөрөнгө оруулалтыг нэмнэ.


Төсөлд тусгагдсан 103 арга хэмжээний хүрээнд нийт 10.3 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдана хэмжээн тооцоолсон байна.

Мөн энэ өдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Холбоотой мэдээ