Батцэнгэл сум зөөврийн тарилгын хашаатай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-04-21 12:28:43

Архангай /МОНЦАМЭ/. Батцэнгэл сум мал тарилгын хоолойтой зөөврийн зургаан хашааг зургаан багт хийж ашиглалтад орууллаа.

Хашааг хийхэд сумын орон нутгийн төсвөөс 46.0 сая төгрөгийг зарцуулжээ. Мал тарилгын зөөврийн хашааг нийт 19 цэгт зөөж ашиглах ба өдөрт 1000 бог, 250-300 орчим бод оруулж тарих хүчин чадалтай гэнэ.

Ийнхүү зөөврийн тарилгын хашаатай болсноор малчид бага зардлаар бүтээмж өндөртэй ажиллах боломж бүрдлээ. Батцэнгэл сумын зургаан багийн нийт 67179 бод, 366549 бог малыг тарилга туулгын хуваарийн дагуу хамруулах юм байна.

Зөөврийн хашааг “Бүрэн төгс шийдэл” ХХК хийжээ.

Холбоотой мэдээ