Макаод амьдардаг монгол залуус хулгай хийгээд баригдав
МОНГОЛЫН МЭДЭЭМакаогийн цагдаа нар хүнсний дэлгүүрээс алдагдсан гар утасны мөрдлөг хийх явцдаа тус улсад бүлэглэн хулгай хийдэг монгол залуусыг илрүүлэв.
Энэ сарын 6-нд нэгэн дэлгүүрийн худалдагч гар утсаа хайгаад олоогүй тул цагдаад мэдэгджээ. Цагдаа нар хяналтын камерын бичлэгийг шалгахад 30 орчим насны хоёр монгол залуу хулгайлсан нь тогтоогджээ. Цагдаа нар уг залуусын амьдардаг байрыг олж нэгжлэг хийхэд хулгайлсан их хэмжээний хувцас, үнэт эдлэл, хаалганы дохиоллыг нэвтэрдэг хамгаалалттай цүнх зэрэг илэрчээ. Тэдгээр залуусыг мөрдөн шалгаж байна.
Ж.Батсайхан