Орон нутгийн сонгуульд 4 нам өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 21:39:26

Өмнөговь аймагт орон нутгийн сонгуульд улс төрийн 4 нам, нэг бие даан нэр дэвшигч оролцохоор боллоо.

АН,МАН, МАХН, ХҮН 2016 оны орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлэн аймгийн сонгуулийн хороонд бүртгүүлсэн байна. Тус аймгийн сонгуулийнхороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Өмнөговь аймгийн хувьд 22 тойрогт, 33 мандаттай сонгуулийг зохион байгуулахаар болсон байна. Аймгийн төв Даланзадгад суманд 12 мандат, Цогтцэций сум 4, Ханбогд, Гурвантэс сум тус бүр 3 мандаттай байхаар болж бусад сумд нь 1-2 мандаттай байхаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол гарчээ. Сонгуулийн хорооны даргаар аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Т.Дөлбаяр ажиллаж байгаа юм.

Харин одоогийн аймгийн ИТХ-ын 33 төлөөлөгчийн 22 нь тойргоос нэр дэвшин гарч ирсэн бол 11 нь жагсаалтаар сонгогдсон байна. Энэхүү 33 төлөөлөгчийн 21 нь ардчилсан нам, 11 нь ардын нам, нэг нь МАХН-ынх юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

 

Холбоотой мэдээ