Хөвсгөлийн Сонгуулийн хорооны даргаар П.Ариунбат томилогдов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 14:28:58

Сонгуулийн ерөнхий хорооноос зарим аймгийн сонгуулийн хороонд өөрчлөлт оруулж байгаа бөгөөд Хөвсгөл аймгийн сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан С.Цогтоог чөлөөлж гишүүнээр нь ажиллаж байсан П.Ариунбатыг даргаар томиллоо.

Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн тогтоолд  сонгуулийн тухай хуулийн 31-р зүйлийн 31.4 дэхь хэсэг сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн  12-р зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны  дарга С.Цогтоог, гишүүдээс П.Ариунбатыг чөлөөлж даргаар томилох, гишүүнээр П.Эрдэнэбатыг томилсон гэнэ. Тус аймгийн сонгуулийн хороо 4 сарын 18-нд 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан сонгуулийн бэлтгэл ажил хангалттай сайн явагдаж байсан гэдгийг даргаар ажиллаж байсан С.Цогтоо хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө дурьдаж байлаа.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 


 
 

Холбоотой мэдээ