Токиогоос 266 зорчигч ирж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-03 13:25:03
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 266 зорчигч ирж байгаа бөгөөд онгоц 15:50 цагт Чингис хаан ОУНБ-д буухаар төлөвлөж байна. 


Бүх зорчигчийн биеийн халууныг бүртгэлийн цэг, агаарын хөлөгт нэвтрэхийн өмнөх гарц дээр хэмжсэн ба халуунтай зорчигч байгаагүй. УОК-ын шийдвэрийн дагуу нислэгийн үеэр "COVID-19" халдварын оношилгоо хийнэ. Агаарын хөлгийн ачаанд нэн шаардлагатай эмнэлгийн оношлуур, тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэн ирж байна гэж МИАТ компаниас мэдээллээ.





Холбоотой мэдээ