4 нам орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬСонгуулийн тухай хуулиар санал авах өдрөөс 60- аас доошгүй хоногийн өмнө нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ аймгийн сонгуулийн хороонд ирүүлнэ. Энэ дагуу МАН, АН, МАХН, ХҮН орон нутгийн ИТХ- ын сонгуульд оролцох хүсэлтээ Дундговь аймгийн сонгуулийн хороонд ирүүлсэн байна.
Хуульд зааснаар намууд сонгуульд оролцох хүсэлтдээ сонгуульд оролцох тухай намын шийдвэр, намын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, сонгуулийн мөрийн хөтөлбөр, сонгуулийн штабын нэр, бүрэлдэхүүн, байршил, сонгуулийн байгууллагатай харилцах гурван хүний овог нэр, харилцах утасны дугаар зэргийг агуулсан мэдээллийг хавсаргасан байх ёстой ажээ.
Үндэсний Аудитын газрын харъяа Дундговь аймгийн Аудитын газарт 4 нам, 16 бие даагч мөрийн хөтөлбөрөө хянуулахаар ирүүлсэн байна.
Т. Отгонтуяа