Сүхбаатар аймаг "Өчигдөр, Өнөөдөр, Маргааш" уралдааны шилдгүүд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-29 17:20:35

Сүхбаатар аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан, 7 сая төгрөгийн шагналын сантай  "Сүхбаатар аймаг: Өчигдөр, өнөөдөр, маргааш" уралдааны дүн гарч , шалгарсан уран бүтээлчдэд шагналыг нь гардууллаа.

"Сүхбаатар аймаг: Өчигдөр, өнөөдөр, маргааш" уралдаан нь 2 сарын турш үргэлжилсэн бөгөөд эсээ бичлэг, гар зураг, гэрэл зураг, видео бүтээл гэсэн төрлөөр зохион байгуулагдсан юм. Уралдаанд 9 сумын нийт 620 гаруй хүн оролцож, бүтээлээ ирүүлснээс төрөл тус бүрд эхний 3 байрыг шалгаруулж шагналаа.

Шагнал гардуулах үйл ажиллагааг нээж аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр хэлэхдээ, Тэрээр "Бид өнгөрсөн түүхээ тэр бүрийд нэхэн санадаггүй, өчигдөр ямар байснаа өнөөдөр мартчихдаг. Ямар замнал туулж өнөөдрийн 4 удаагийн Улсын шилдэг аймаг болсноо ард иргэдийнхээ нүдээр эргэн дурсах зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулж өнөөдөр шилдэг бүтээлийнхээ эздийг шалгаруулж байна. Уралдаанд 8 настай балчраас 80 настай ахмад хүртэл оролцож, аймгийнхаа хөгжил цэцэглэлт, ололт амжилтыг зургаар, эсээгээр, фото видеогоор бидэнд, нийт Сүхбаатарчуудад эргэн сануулж байна." гэсэн юм.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ