Ой хээрт аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг түр хориглолоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-03-31 20:28:43

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт 4 дүгээр сарын 1-нээс эхлэн зургаадугаар сарын 10, намар есдүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10 хүртэл ой, хээрт аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хориглолоо.

          Хуурайшилт ихэсч, ой хээрийн гал түймэр гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн учир ой, хээрт аялах, мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, бугын эвэр түүх зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан байна. Түймрийн аюулын үнэлгээ I,II зэрэглэлд хүрч буурсан үед Онцгой байдлын газрын улсын хяналтын байцаагчийн дүгнэлт гаргаж, гал гаргахгүй байх тухай баталгаа гэрээ байгуулан, хууль журмын хүрээнд мод бэлтгэх болон ойн дагалт баялаг ашиглах үйл ажиллагааг зохион байгуулахыг зөвшөөрөх болжээ.

Холбоотой мэдээ