ОХУ-д коронавирусний халдварын 196 шинэ тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-03-27 17:03:00

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-д нэг хоногийн дотор коронавирусний халдварын 196 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр халдвар авсан хүний тоо 1036 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.


ОХУ-ын 16 бүс нутагт халдварын шинэ тохиолдол илэрсэн байна. Хамгийн олон буюу 157 тохиолдол Москва хотод, Крымд 18, Москва мужид 8, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгдсэн байна.  


Москва хотод халдвар авсан нийт хүний тоо 703 болжээ. ОХУ-ын нийслэл хотод мөн дахин нэг хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 3 болсон байна. Халдвар авсан долоон хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний нийт тоо 45 болжээ.


Коронавирусний халдвар илэрсэн Оросын бүс нутгийн тоо 56-аас 58 болж нэмэгдсэн байна.


Холбоотой мэдээ