Монгол сумочдоос 2 зиндаанд тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-25 16:49:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2020 оны эхний Хацү башёг дундаас нь орхиж, зодог тайлах сануулга аваад байсан их аваргууд Хару башёд үзүүр, түрүү булаалдсан барилдаанаараа үнэнхүү хүчит аваргууд гэдгээ нотоллоо.


Энэ удаа сумогийн ордондоо үзэгчгүй явагдсан  ч Хару башёд өрсөлдөөнтэй олон барилдаан гарсан юм. Макүүчи зиндаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал 44 дэх түрүүгээ хүртсэн бол Жонидан зиндаанд Дэванорюү Т.Тэмүүлэн нэг ч уналгүйгээр тэргүүллээ. Хару башё /2020 оны гуравдугаар сар/-гийн зургаан зиндаанд 13 монгол бөх 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлсэн бөгөөд 7 бөх 50 хувийн амжилтаа үзүүлж чадсангүй.  Энэ башёгийн таван зиндаанд хүчээ сорин барилдсан монгол бөхчүүдийн даваа, унааг танилцуулж байна.


Макүүчи зиндаа

69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал 13:2

71 дэх Их аварга Какүрюү М.Ананд 12:3

Кирибаяама Б.Лхагвасүрэн 9:6

Азүмарюү С.Тодбилэг 5:10

Тамаваши Б.Мөнх-Оргил 6:9

Жүрёо зиндаа

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10:5

Ичиножо А.Ичинноров 9:6

Хошорюү С.Бямбасүрэн 8:7

Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 8:7

Чиёошома Г.Мөнхсайхан 8:7

Дайшохо Ч.Шижирбаяр 4:11

Миторюү Б.Төрболд 4:11

Макүшита зиндаа

Кёкүсотэн Э.Энхманлай 6:1

Кагамио Б.Нанжид 4:3

Сакигакэ Я.Баттүшиг 3:4

Саданохикари Д.Наранцогт 2:5

Санданмэ зиндаа

Дайтэнма Н.Чинзориг 4:3

Ёүшояма Б.Анхбаяр 4:3

Хокүтэнкай Г.Сүхбат 3:4

Жонидан зиндаа

Дэванорюү Т.Тэмүүлэн 7:0

Холбоотой мэдээ