1800 га талбай шатжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-25 10:26:39

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ сарын 23-нд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын төвөөс урд зүгт 35 км-т орших “Тэмээн хад” орчимд гарсан хээрийн түймрийн улмаас 1800 га талбай шатжээ.

Тухайн өдрийн 10:35 цагт Зүүн бүсийн Онцгой байдлын газарт хээрийн түймрийн дуудлага ирж, 11 алба хаагч, Хөлөнбуйр, Булган сумын ЗДТГ-аас 40 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг ажилласнаар 18:00 цагт цурманд оруулж, 19:24 цагт бүрэн унтрааж хүлээлгэн өгсөн гэж мэдээллээ.

Сүүлийн жилүүдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг идэвхтэй явуулснаар Дорнод аймгийн хэмжээнд түймрийн гаралт огцом буураад байсан юм. Энэ хавар хуурайшилт ихтэй, иргэдийн санамсар болгоомжгүйгээс гуравдугаар сар гарснаас хойш дөрвөн удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдэж, байгаль орчин сүйдээд байна. 

Холбоотой мэдээ