Ж.Ассанжийг барьцаагаар суллах хүсэлт гаргана

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-03-24 16:06:38

ЛОНДОН. /VOA/. “Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж коронавирусний халдвар авах эрсдэл өндөр байгаа тул түүнийг барьцаагаар суллах хүсэлтийг лхагва гарагт гаргана гэж өмгөөлөгч нар нь мэдэгджээ.


Лондон хотын шоронд хоригдож байгаа Ж.Ассанж  өөрийгөө АНУ-ын талд шилжүүлэн өгөхийг эсэргүүцэж байгаа аж. Түүнийг АНУ-ын Зэвсэгт хүчний мэргэжилтэн асан Челси Мэннингтэй хамтран АНУ-ын Засгийн газрын нууцын зэрэглэлтэй мэдээллийг хууль бусаар авч, олон нийтэд дэлгэсэн хэрэгт буруутгаж байгаа юм.


Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, шоронгийн хоригдлууд нэг дор олноор байрлаж байгаа тул “COVID-19” халдвар авах эрсдэл өндөр байгаа ажээ.


Хүчингийн хэрэгт буруутгасан Шведийн талд шилжүүлэгдэхээс зайлсхийхийн тулд Ж.Ассанж Их Британи дахь Эквадорын Элчин сайдын яаманд долоон жилийн турш орогносон юм. Тус ЭСЯ түүний орогнох эрхийг өнгөрсөн дөрөвдүгээр сард цуцалснаас хойш тэрбээр Лондоны шоронд хоригджээ. 

Холбоотой мэдээ