Улаанбурхан өвчний гаралт их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-29 10:50:11

Говь-Алтай аймгийн хэмжээнд улаан бурхан өвчний 350 тохиолдол гараад байна. Аймгийн төв Есөнбулаг суманд 280, Эрдэнэ, Дарив, Тонхил, Төгрөг, Жаргалан, Дэлгэр, Алтай сумд бусад тохиолдлууд нь бүртгэгдсэн байна.

АШУҮИС-ийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн 10-11 ангийн сурагчид ихэнхийг эзэлж байгаагийн зэрэгцээ, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд ч илэрч байгаа ажээ. Аймгийн Эрүүл мэндийн салбараас мэдээлэл сурталчилгаа хийж, арга зүйгээр ханган боловсролын байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн байна.

Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулж, 100 гаруй хүнийг халдвартын тасагт хэвтэн эмчилж байна. Шуурхай арга хэмжээ авснаар улаан бурхан өвчнөөр эндэгдэл гараагүй гэнэ. Үүний зэрэгцээ 1300 гаруй хүнд дархлаажуулалт хийгджээ. Аймгийн Засаг даргын захирамжаар хичээлээс гадуурх ажлыг хязгаарлаад байна.

                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол
                          

Холбоотой мэдээ