Бээжин хот руу нэвтрэх бүх иргэдийг тусгаарлаж, шинжилгээ авна

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-03-24 13:05:59

Бээжин /МОНЦАМЭ/. Гадны улс орнуудаас Хятадын эх газарт ирж буй иргэдээс коронавирусний халдвар илрэх тохиолдол улам бүр нэмэгдэж буйтай холбоотойгоор Хятад улс боомтуудад авч буй арга хэмжээгээ чангатгах шийдвэр гаргав.

Тухайлбал, Бээжин хот маргааш буюу лхагва гарагаас эхлэн хот руу нэвтэрч буй бүх хүнийг тусгаарлаж, коронавирусний халдвартай эсэхийг шалгах /нуклейн хүчлийн дараалал тогтоох шинжилгээ/ юм.

Одоогоор Бээжин хот руу нэвтэрч буй гадаадын иргэдийг нэгдсэн байдлаар тусгаарлах арга хэмжээ авч байгаа юм. Харин маргаашаас эхлэн тус хот руу нэвтрэх хүсэлтэй иргэдийг бүгдийг нь тусгаарлаж, шинжилгээнд хамруулах аж. Арван дөрөв хоногийн дотор бусад боомтоор хил нэвтэрсэн Бээжин рүү орох иргэдэд ч мөн уг журам үйлчилнэ.

Тусгаарлагдах зардлыг тухайн хүн өөрөө хариуцах бөгөөд шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалд хамрагдах эсэхээс хамаарч холбогдох журмаар шийдвэрлэнэ.

Түүнчлэн Хятадын Шэньжэн хот 24-ний өдрөөс эхлэн хот руу нэвтэрч буй иргэдээс шинжилгээ авах болсноо зарласан байна.       

Холбоотой мэдээ