Хөлөнбуйр суманд түймэртэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-23 18:52:15

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт хээрийн түймэртэй байна. Зүүн бүсийн Онцгой байдлын алба хаагчид, Хөлөнбуйр, Булган сумаас дөрвөн бүлэг түймрийг унтраахаар ажиллаж байна гэж мэдээллээ.

Өчигдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдөр мөн Дорнод аймгийн Булган сумын төвөөс урд зүгт 30 км-т Бууралын айраг гэдэг газарт хээрийн түймэр гарсан юм. 16.00 цагт дуудлагыг авсан Онцгой байдлын 12 алба хаагч, нутгийн 21 иргэн уг түймрийг 21.00 цагт унтраажээ. Энэхүү түймрийн улмаас 320 га талбай шатсан байна.

Он гарсаар тус аймагт дөрвөн удаагийн ой, хээрийн түймэр гараад байгаа юм. Хуурайшилтын үеийг гуравдугаар сарын 20-ноос эхлэн тооцдог. Дорнод аймгийн хэмжээнд хуурайшилт өндөр байгааг анхааруулж байна.  

Холбоотой мэдээ