Спорт заал, тоглоомын газрын үйл ажиллагааг түр хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-03-23 17:03:44

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын Засаг даргын захирамж гарч, спорт заалны үйл ажиллагааг түр зогсоохоор боллоо.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй тоглоомын газар, спорт заал, фитнес клубийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн хааж байгаа юм.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, сумын Онцгой комисст үүрэг болголоо.

Холбоотой мэдээ