Сумын Онцгой комисст хандив, дэмжлэгийг үзүүлж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-03-23 17:40:46

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Есөнзүйл сумын Онцгой комисст иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандив, дэмжлэг үзүүлж байна.

"Өв-Оюу Илч" ХХК-иас 100 литр шатахуун, Эргэлтийн эмийн сангийн эрхлэгч Б.Мандах 60 литр түлш, 2-р багийн иргэн Д. Батсүх 10 литр шатахуун, 2-р багийн өндөр настан Ю.Бямба 50 мянган төгрөг, 3-р багийн иргэн Ц. Баттогтох 20 мянган төгрөг, 4-р багийн Ц.Паламбанди 20 мянган төгрөг, 2-р багийн өндөр настан Б. Даваа, Ц.Цэдэвсүрэн нар 30 мянган төгрөг, 2 дугаар багийн иргэн Д.Эрдэнэжаргал 100 мянган төгрөгийг хандивлажээ.

Мөн сумын Шатахуун түгээх станцаас 100 мянган төгрөг, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас 35 ширхэг амны хаалт, “Эрч хүч” ХХК-иас 150 мянган төгрөг хандивласнаас гадна халуун цай, хоолоор ч үйлчлэх сайхан сэтгэлийн аян үргэлжилсээр байгаа аж.

Холбоотой мэдээ