МАН-ын тавдугаар бага хуралдаан цахимаар болж байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-23 14:00:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол ардын намын тавдугаар бага хуралдаан улс орон даяар эхэллээ. Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан 21 аймаг 9 дүүргийн гишүүд нийт 38 байршилд хуваагдан цахимаар хуралд оролцож байна.


УИХ-ын сонгуулийн тухай хуулиар намууд гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуультай. Энэ дагуу энэ удаагийн Бага хурлаар МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийг хөтөлбөр болон цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм. Мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын багийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллаж байна. Хуралдааны үеэр тэрбээр, "Мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт биш байх ёстой. Сонгуулийн кампанит ажилд ач холбогдол өгөөд хэрэгждэггүй мөрийн хөтөлбөртэй Засгийн газар байгуулагдаж ирсэн нь өнгөрсөн 30 жилийн сургамж гэж хэлж болно. Үүнийг таслан зогсоохын тулд өнгөрсөн нэг жилийн хугацаанд "Алсын хараа-2050" урт хугацааны хөтөлбөрийг боловсруулсан. Энэхүү урт хугацааны төслийг улс төрийн бүх намд хүргэсэн. Тэгэхээр энэ удаагийн мөрийн хөтөлбөр тооцоо судалгаанд үндэслэнэ хэмээн найдаж байна" хэмээлээ. 

Холбоотой мэдээ