Халдварын эсрэг БНХАУ-ын хэрэгжүүлж буй туршлагаас хуваалцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-12 18:07:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-аас зохион байгуулж буй “БНХАУ-ын коронавируст халдварын хариу арга хэмжээний туршлага” цахим хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэд сайд, ТНБД, яамны газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар,  ХӨСҮТ, тархвар зүйн болон эмнэлзүйн зөвлөх баг байгаа газраасаа оролцлоо.

Цахим хурлаар БНХАУ-д халдвар хамгийн өндөр тархсан Шанхай, Хубэй, Ухань хотын эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид коронавируст халдварын тандалт, оношилгоо, эмчилгээ, тархалтыг хязгаарлах, сэргийлэх туршлага, сургамжаа дэлхийн бусад оронтой хуваалцав. Тухайлбал, коронавируст халдварын дэгдэлтийн үед тохиолдол болон хавьтлын судалгаа хийх, олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлах, аялалтай холбоотой арга хэмжээ, гадаад орчны хяналт, хувийн хамгаалах хэрэгслийг хэрхэн хэрэглэх, эмчилгээ оношилгооны тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.  


 

Холбоотой мэдээ