Хувийн хэвшлийнхэн эм бэлдмэл, витамин хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-12 17:48:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газарт "Чинван импекс" болон “Ач үр” ХХК-иас нийт 53 сая төгрөгийн эм бэлдмэл, дархлаа дэмжих витамин хандивлав. 

Компаниудын төлөөлөл хандивыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын алба хаагчид, харьяа эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүд болон зорилтот бүлгийн иргэдэд зориулж буйг хэллээ.  

“Чинван импекс” ХХК нийт 31.8 сая төгрөгийн өртөг бүхий 7800 ширхэг “Феровит” био специал, витамин В комплекс, витамин Е 100 мг, “Ач үр” ХХК нийт 25.1 сая төгрөгийн өртөг бүхий 1895 ширхэг Антиосикапс №30, Антиосикапс+төмөр №30, витамин Е 200 мг болон 400 мг, кальци Д3 витамин хандивлалаа.

Эм бэлдмэл, дархлаа дэмжих витаминыг эрүүл мэндийн байгууллагууд, мөн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, угаарын хийн хордлого болон "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх шуурхай штаб зэрэг олон газарт хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд хуваарилан хүргүүлж байна.


Холбоотой мэдээ