Увс аймагт тусгаарласан англи хүний сорьцыг лабораторид шилжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-03-12 17:21:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарласан, Английн иргэнээс авсан сорьцыг ХӨСҮТ-д өнөөдөр 17:00 цагт  хүлээн авч, лабораторид шилжүүлсэн тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Тус иргэн "COVID-19" халдвар илрээд буй франц иргэнтэй энэ сарын 2-нд "Айрофлот"-ын онгоцоор хамт ирсэн юм. Английн иргэний биеийн байдал одоогоор хэвийн, вирусний шинж тэмдэг илрээгүй бөгөөд шинжилгээний хариу маргааш буюу энэ сарын 13-нд гарна.


Ташрамд дурдахад, франц иргэнтэй хамт ирсэн болон ойр орчимд нь байсан 149 хүний шинжилгээний хариу "сөрөг" гарсан байна. Эдгээр хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд 7, 14, 21 хоногийн давтамжаар дахин шинжилгээ хийх юм.

Холбоотой мэдээ