Үнэн зөв, бодит мэдээлэл хуваалцахыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-03-10 17:32:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв "COVID-19"-ийн тархалтын үед гарч болох хүндрэлийг иргэд сэтгэл зүйн хувьд даван туулах аргыг зөвлөжээ. Үүнд, хамгийн гол нь үнэн зөв, бодит мэдээллийг хуваалцах хэрэгтэй гэжээ. Ингэхдээ зөвхөн ойр дотны, гэр бүлийн гишүүн хүмүүстэй хуваалцахыг зөвлөжээ. 

Харин найз нөхөд, гэр бүлтэйгээ цахим шуудан, утас, нийгмийн сүлжээг ашиглан холбоо барих. 

  • Архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй байх. 
  • Өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэлтэй байх, баталгаатай эх сурвалжаас үнэн зөв мэдээлэл авах. 
  • Биеийн эрүүл мэнд болон сэтгэцийн эрүүл мэндийн аливаа хүндрэл гарах үед мэргэжлийн байгууллагад хандах, 
  • Яаралтай үед утсаар зөвлөгөө авахыг сануулжээ. 

Хямралын үед хүмүүс гуниглах, бачимдах, санаа зовох, будлих, айж уурлах зэрэг сэтгэл хөдлөлийг мэдрэх нь хэвийн боловч айж, эмээн, түгшиж санаа зовохоос илүү тухайн өвчнөөс сэргийлэх алхмыг тогтмол хэрэгжүүл гэсэн байна. 

Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв "COVID-19"-өөс урьдчилан сэргийлэх үүднээс иргэдэд зөвлөгөө өгөх 11-452672 болон 8909-6900 дугаарын утсыг  08.30-22.00 цагт ажиллуулж байна. 




Холбоотой мэдээ