Байгалийн нөөц болон дурсгалт газрыг хамгаалах захиргаа байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-11 10:36:45

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт “Байгаль ээж хамгаалалтын захиргаа” ОНӨААТҮГ байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Энэхүү хамгаалалтын захиргаа нь байгалийн нөөц болон дурсгалт газар, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн экосистем, байгалийн унаган төрх, биологийн төрөл зүйлийг хамгаалах чиглэлээр ажиллах юм.

Тусгай хамгаалалттай газрыг дөрөв ангилдаг. Байгаль орчны яаманд хуулийн дагуу дархан цаазат газар, байгалийн цогцолбор газар харьяалагддаг бол аймгийн Засаг дарга эрх мэдлийнхээ хүрээнд байгалийн нөөц болон дурсгалт газрыг хариуцан хамгаалах үүрэгтэй байдаг. Энэ үүрэг төдийлөн сайн хэрэгжихгүй байгаа учир ийнхүү албан ёсны нэгж байгуулж, өнгөрсөн онд төсвийг нь баталсан юм. Саяхан болсон аймгийн ИТХ-ын хуралдаанаар дээрх газрын статус, чиг үүргийг хэлэлцэн баталсан байна. 

Холбоотой мэдээ