35 иргэн төрийн дээд одон медаль энгэртээ зүүв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-27 17:54:12

Дундговь аймгийн боловсрол, соёл, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбар, төр, төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, аймаг орон нутгийнхаа хөгжил бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан 35 иргэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль энгэртээ зүүлээ.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор аймгийн музейн эрхлэгч асан Сайнцагаан сумын ахмад Л.Мөнхбаяр, Сайхан-Овоо сумын иргэн С.Раднаа нар шагнуулсан бол Алтан гадас одонг Сайнцагаан сумын иргэн Х.Базар, Баянжаргалан сумын ЭМТ-ийн эмч Н.Алтанцэцэг, Эрдэнэдалай сумын ахмад эмч П.Дүгэрээ, Өлзийт сумын иргэн Д.Дашдаваа, Сайнцагаан сумын иргэн Н.Сангаа нарын 18 хүн энгэртээ зүүлээ.

Мөн Цэргийн гавъяаны одонгоор аймгийн Онцгой байдлын газрын  тасгийн дарга Б.Бямбадорж, Цэргийн хүндэт медалиар Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч Ц.Ариунболд, Онцгой байдлын газрын ажилтан А.Буяндэлгэр, Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн алба хаагч Б. Буянбат нар,  Хөдөлмөрийн хүндэт медалиар Өлзийт сумын иргэн Х.Хүрэлхуяг, аймгийн ЗДТГ- ын санхүүгийн ажилтан С.Энхжаргал, “Говийн ирээдүй” сургуулийн ахмад багш Л. Дашдэлэг, Адаацаг сумын ЕБС- ийн багш Ж.Жавзмаа нарын 10 хүн шагнуулав.

Төрийн дээд одон, медалиар шагнуулсан иргэдэд шагналыг нь аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар өнөөдөр аймгийн Ёслол хүндэтгэлийн өргөөнд гардуулж өглөө.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ