Хужиртын рашаан сувиллууд сумын ахмадуудыг үнэ төлбөргүй сувилж эмчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-03-09 18:11:30

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд байгууллага, хувийн хэвшил, иргэдийн зүгээс хувь нэмрээ оруулсаар байна.

Хужирт суманд үйл ажиллагаа эрхэлдэг “Хужирт”, “Элма”, “Ананд”, “Сэмжид” рашаан сувиллын газрууд хүн амын дархлааг дэмжих, чийрэгжүүлэх, эмчлэн эрүүлжүүлэх зорилгоор тус сумын 600 гаруй ахмадыг үнэ төлбөргүй сувилж, эмчлээд байгаа аж. Цаашид Хужирт сумын төгсөх ангийн сурагчдыг мөн үнэ төлбөргүй сувилахаа мэдэгджээ.

Түүнчлэн сумын Онцгой комиссын ажилд дэмжлэг үзүүлж, "Жем хужирт" ХХК-ийн хамт олон нэг өдрийн цалин болох 2.002.273 төгрөгийг хандивласан бол "Гуа-Харз" мал эмнэлгийн зүгээс халдварт өвчнөөс хамгаалах иж бүрэн хувцсыг бэлэн мөнгөний хамт хандивлалаа. Мөн С.Батзам, О.Баярманлай нарын гэр бүлээс 100 ширхэг амны хаалт хандивлажээ.

Холбоотой мэдээ