Өлгий сумын тавдугаар сургуулийн хамт олон 2,7 сая төгрөгийн хандив өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-06 21:32:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн багш, ажилчид коронавирусний халдвараас урьдчилсан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажилд зориулж аймгийн Онцгой комисст хоёр сая 700 мянган төгрөг хандивлав.

Сургуулийн хамт олны хандивыг тус сургуулийн захирал Г.Амантай аймгийн Засаг дарга А.Гылымханд өнөөдөр гардуулж өглөө.

Засаг дарга А.Гылымхан улс орны аюулгүй байдал, ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж, хандив өргөсөн явдалд аймгийн ард иргэдийн өмнөөс талархал илэрхийллээ. 

Холбоотой мэдээ